Ц. Нямдорж: Э.Бат-Үүлийг баривчлах тухай мэдээлэл алга

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг түр саатуулан, тайлбар авч буй тухай бид мэдээлсэн. Тэгвэл энэ мэдээлэлтэй зэрэгцэн Э. Бат-Үүлийг баривчлах гэж байна, Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг С.Зориг агсны хэргийн талаар мэдээлэл хийхдээ тодорхой хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж Тагнуулын Ерөнхий газраас гурван ч хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна мэдээлэл цацагдаж эхэллээ.


Цахим орчинд тархсан хоёр мэдээллийн дагуу Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа.

-ТEГ-ын дарга асан Б.Хурцыг баривчилсан байна. Мөн Э.Бат-Үүлийг баривчлах гэж байгаа гэх мэдээлэл байна?

ТЕГ-ын дарга Б.Хурцыг өчигдөр саатуулсан. Э.Бат-үүлийг баривчлах тухай мэдээлэл  одоогоор алга. Наадах чинь одоохондоо худал мэдээлэл байна.

-Таныг Тагнуулын Ерөнхий газраас гурван хэрэг дээр шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарч байна?

-Одоогоор надад мэдэгдсэн юм алга. Тагнуулынхан надтай уулзаагүй удаж байна. Өнөөдөр дахин хэрэг үүсгэлээ гэх мэт элдэв юм хэвлэлээр гараад байхаар нь би асуусан. Үгүй л гэж байна лээ. Захиалгатай юм байлгүй дээ.

-Улсын нууцтай холбоотой мэдээллийг таныг ил болгосон гэж буруутгаж байгаа юм уу?

-Хүн тамлах чинь улсын нууц юм уу. Улсын нууцын хууль гэж байна. Төрийн хамгаалалтад авсан, задруулбал үндэсний эрх ашиг, үндэсний ашиг сонирхолд хохирол учруулах мэдээллийг улсын нууц гэнэ гээд тодорхой заачихсан байгаа. Наадах чинь нууцтай хамаарахгүй.

Г.Нараа

 

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.