“Яг түүн шиг” нэвтрүүлгийн шинэ улиралд шилдгүүд өрсөлдөнө

Боловсрол телевиз “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын дугааруудыг “Endemol shine” группийн албан ёсны эрхтэйгээр дөрөв дэх жилдээ хүргэх гэж байна.

Тус нэвтрүүлгийн нэгдүгээр улирлын ялагчаар дуучин П.Баярцэнгэл, 2-р улиралд жүжигчин Т.Бархүү, 3-р улиралд дуучин Б.Нацагдорж тодорч байсан. Харин энэ жил өмнөх гурван жилийн 24 оролцогчоос сонгогдсон шилдгийн шилдэг 8 оролцогч хоорондоо өрсөлдөх гэнэ. Чухам хэн, хэн сонгогдсоныг тун удахгүй зарлах болно.

Дэлхийн стандарттай энэхүү контентыг бүтээхийн тулд 200 орчим уран бүтээлч техник, зураг авалт, инженер, дууны найруулга, нүүр хувиргалт, хувцас дизайн, үс засалт, тайз гэх мэт 10 гаруй алба нэгжид хуваагдан өндөр зохион байгуулалттайгаар ажиллаж үзэгчдийн хүртээл болгодог аж. Түүнчлэн, нэвтрүүлгийн нэгэн гол хэсэг болсон масктай дүр хувиргалтыг гүйцэтгэхээр ОХУ-ын нүүр хувиргагчид дөрөв дэх жилдээ хүрэлцэн ирж байгаа гэнэ.

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг олон онцлогтойгоор тун удахгүй эргэн ирэх нь. Тайз, хийц, агуулга гээд бүх талаараа сонирхолтой байх шинэхэн дугаарууд 5-р сарын 5-ны ням гарагаас эхлэн  “Боловсрол” телевизээр үзэгчдэд хүрэх болно.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …