Хөлс авч хүн гүтгэгчид

Зөрчлийн тухай хуулиар хүн гүтгэж доромжилсон бол хариуцлага хүлээлгэхээр болсон. Өмнө нь энэ заалт эрүүгийн хуулиар шийтгэгддэг байсан бол одоо зөрчлийн хуульд шилжсэнээр хүн гүтгэн доромжлогчдод тун ашигтай байдал бий болоод байгаа. Өөрөөр хэлбэл гүтгэгчид ажлын гүйцэтгэлд авсан төлбөрийнхөө хэдхэн хувийг торгуульд шилжүүлчихээд л ял завшиж яваа юм.

Тухайлбал, АНУ-ын Чикаго хотоос хүссэн хүнээ доромжлоод бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд байршуулдаг Ц.Батмөнх гэх нөхөр байна. Түүний үйлдлийг харвал сэтгэцийн өөрчлөлттэй юм уу гэж бодогдохоор. Эсвэл Монголд байгаа хэнийг ч хамаагүй муулж, доромжилж байгаад Америкт иргэншил авчих санаатай ч байж болох юм гэх хардлагыг төрүүлж байгаа.

 

Гэхдээ сүүлийн үед түүний хийж байгаа үйлдлүүд өмнө нь тангараг тасарсан найзтайгаа эвлэрч, дөрөө харшуулж, улс төрийн агуулгатай захиалгат үйл ажиллагаа явуулж эхэлсэн үү гэж харагдаж байна. Тодруулбал, тэрээр найз өмгөөлөгч Г.Батбаяртаа ихээхэн гомдол явдгаа илэрхийлж дараах бичлэгийг сошиал хуудаснаа байршуулсан байдаг.

Харин саяхнаас гомдол нь тайлагдаж, ёс зүйн доголдолтой өмгөөлөгч Г.Батбаяртайгаа хамтран бусдыг гүтгэн, доромжлох ажилдаа шуурхайлан оржээ. Тэдний энэ үйлдлийг МАНАН бүлэглэлийн хамгаалагчид гэж ч сошиал хуудаснаа бичжээ. АНУ-ын Чикаго амьдардаг Ц.Батмөнх гэх хүний хувьд бусдаас төлбөр авч, хүн гүтгэж амь зуудаг нэгэн юм уу гэж харагдаж байгаа. Харин энэхүү үйлдэлд нь өмгөөлөгч Г.Батбаяр хууль зүйн талаас нь туслалцаа үзүүлдэг байж болзошгүй.

Тэдний хувьд өмнө нь “Ноён уул”-ын асуудал дээр хамтран ажиллаж байсан гэдгийг дээрх бичлэгээс олж сонслоо. Мөн өмгөөлөгч Г.Батбаярыг ямар ёс жудаггүй, хүн муутай хүн бэ гэдгийг нь ч сонссон биз. Тэгэхээр гомдол тайлагдаж, гар барилцсан найзууд хамтраад хүн гүтгэж, ашиг сонирхлоо нэгтгээд байх шиг. Мөнхийн эрх ашгийн тухай өмгөөлөгч Г.Батбаяр сайн мэднэ дээ. Харин энэ эрх ашгийнхаа төлөө хүн гүтгэж, доромжлох “донтой” нэгэнтэй нийлчихээд явж байгаа бололтой юм. Эдний хүрээлэлд өөр нэмэгдэх хүн олон бий. Гэвч тэдний энэ үйлдэлд олон нийт тийм ч таатай хариу өгөхгүй лавтай.

Б.ДАШ

Санал болгох мэдээ

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Бүгд Найрамдах …