Каратегийн Дэлхийн аварга Н.Нэмүн хүү эх орондоо ирлээ

Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-ны өдрүүдэд 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээн /International Karate Friendship 2019 & The 36th All Japan weight category karate championships/ болж өндөрлөлөө.
Киокушин каратэгийн нөхөрсөг нээлттэй тэмцээнд Монгол улсаа төлөөлөн нийт 15 тамирчин бага нас, өсвөр нас, ахмадуудын ангиллын жин тус бүрд өрсөлдсөн юм. Тус тэмцээнд “Орчлон” сургуулийн 2B ангийн сурагч Н.Нэмүн нь долоон насны ангилалд алтан медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлэн, эх орныхоо нэрийг дэлхийд гаргалаа.

Тэрбээр өчигдөр /2019.04.22/ эх орондоо ирсэн юм.Түүнийг гэр бүл, найз нөхөд нь мөн Улаанбаатар Дожо клубийнх хамт олон угтаж авлаа.

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Зочин says

    Ийм балчираасаа эх орноо дуурсгаж, ээж аав,эмээ өвөөгөө баярлуулсан хүүгээс тогоотой хоолыг нь булааж иддэг хэрүүлч дээдсүүд ичиж үхээсэй.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.