Дуучин Ц.Сарнайгийн “Хуурч болохгүй” дууны клип цацагдлаа

“Sweetymotion” хамтлагийн ахлагч, дуучин Ц.Сарнай бие даасан уран бүтээлээ эхлүүлжээ. Тэрбээр энэ оны анхны уран бүтээл болох “Хуурч болохгүй” хэмээх шинэ клипээ цацаад байна. Дууны аяыг “Хурд” хамтлагийн гитарчин, МУГЖ Д.Отгонбаяр зохиож, үгийг Гэрэл бичиж, клипийг “ACE” энтертайнментийн уран бүтээлчид хийж гүйцэтгэжээ.
“Sweetymotion хамтлагийн дууны клипинд зохиолтой, жүжигчилсэн найруулгатай уран бүтээл тун ховор байдаг аж. Тэр ч утгаараа найруулагч Д.Тулга дуучин Ц.Сарнайг энэ удаад жүжиглэх нууц авьяасыг нь ил болгож, арай өөр талаас илүү шинэлэг өнгө төрхтэй гаргахыг зорьжээ.

Клипэнд шинэхэн хосуудын учрал дундуур өөр нэгэн эмэгтэй гэнэт гарч ирэн хуурч буй үзэгдлийг гаргажээ. Хууралт хэмээн андуурсан бодлын учир зангилаа төгсгөлдөө аз жаргалтай хайрын түүх байх ажээ.

Сүүлийн үед “Тэнгэрээс буусан од” киногоороо үзэгчдийн талархлыг хүлээж буй “Хувьсал” продакшны жүжигчин, загвар өмсөгч О.Мөнхдалай ихэр залуугийн дүрд тун чадварлаг тогложээ.

Дуучин Ц.Сарнай”Чин үнэнч хайртайгаа учирсан бол хайртай түүнийгээ хэзээ ч бүү хуураарай. Монголын минь ухаалаг залуус нэг нэгэндээ үнэнч байж хайр сэтгэл, халуун дотно харилцаагаа үргэлж бат бэх байлгаж үр хүүхдийнхээ өмнө хариуцлагатай амьдарч, аз жаргалаар дүүрэн байх болтугай” хэмээн клипний нээлтийн үеэр хэлсэн юм.

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …