Хотын дарга С.Амарсайхан төв талбайд олгосон 2.5 га газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр /2019.04.23/ 2006 онд Ю Би констракшн компанид олгосон Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргалаа. Хотын дарга дөнгөж сая газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжаа танилцууллаа.

Тэрбээр “2006 онд Сүхбаатарын талбайн 2.5 га газрыг Ю Би констракшн компанид олгосон.Анх төсөл сонгон шалгаруулахдаа усан оргилуур барина гэсэн. Тэрийгээ бариагүй. Гэтэл 2016 онд автомашины зогсоол болгосон. Ингээд автомашины зогсоолын орлогын 30 хувийг нийслэлийн төсөвт олгох гэрээ хийсэн байна. Өнөөдрийг хүртэл нэг ч мөнгийг нийслэлд гэрээний дагуу шилжүүлээгүй. Өнөөдрөөс эхлээд энэ газрын эрхийг цуцлах гэж байна. Нэмж хэлэхэд 2017 онд хотын төвийн талбайг 9.5 ам долларын барьцаанд тавьсан байна. Хуулийн дагуу бол тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахгүй хоёр жил болбол цуцлах ёстой.Мөн газрын эрхийг цуцлахын өмнө сонсох үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ дагуу бид сонсох үйл ажиллагааг зохион байгуулж, компанид мэдэгдлийг өгсөн тул хууль, журмын дагуу цуцалж байгаа. Цаашид энэ талбайд нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур байгуулж, иргэдийн амарч суудаг талбай болгоно” гэж мэдэгдлээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …