Жүжигчин Ц.Баясгалан өндөр зэрэглэлт олон улсын наадамд тоглоно


Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин, СТА Ц.Баясгалан энэ сарын 18-наас 23-нд Румынд, тавдугаар сарын 9-нөөс 15-нд Македонд болох өндөр зэрэглэлийн уралдаант фестивальд оролцохоор Европыг зорилоо. Түүний оролцож буй эдгээр фестивалиуд нь олон улсад танигдсан өндөр зэрэглэлийн жүжигчид, урлаг судлаач, шүүмжлэгч нар оролцдог гэдгээрээ алдартай. Тэрбээр энэ удаа “Эдит Пиаф” жүжгээрээ оролцох ажээ.

Нина Мазурын “Эдит Пиаф” жүжгийг жүжигчин Ц.Баясгалангийн тоглосноор 2013 онд найруулагч УГЗ Б.Баатар найруулан УДЭТ-ын тайзнаа тавьсан. Жүжигчин Ц.Баясгалан энэ жүжгээрээ Оросын холбооны улсын “Golden Gate”, Киргизийн “Импульс”, Германы Ганновер хотын “Мост”,Косово улсад зохиогдсон “Моно Акт” зэрэг фестивалиуд, АНУ ын Медисон стрийт театрын урилгаар тус тус тоглож байв.

Мөн 2014 онд Косовод ЮНЕСКО-гоос зохион байгуулсан олон улсын нэг хүний жүжгийн “МоноАкт” фестивалиас Гран при шагнал, Оросын “Golden Gate” фестивалиас “Хааны болор малгай” цом хүртэж, Монголын театрын урлагийн нэрийг гаргаж байсан юм.

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. Baatarxuu Auysh says

    Ene jujigchin delxiin teatriin urlagiin taizan deer mongoliin neriig baxarxaltaigaar tsuuraituulaad tsoongui jiliig udej baina Taizan deer garax buriidee delxiin tomchuulaas ondor unelgee avch Mongol ornoo sainaar duursgaj baigaag medej sonsoj baidag jiriin olon uzegchidiin negnii n xuvid shagnal , tsol xergem n denduu chamlagdaj baidagaa ilerxiilj baina.

  2. zochin says

    Ямар мундаг юм бэ? Жинхэнэ гайхамшиг. Угаасаа ч мундаг жүжигчин гэдгийг нь мэддэг байсан ч энэ амжилтыг нь мэдээгүй юм байна

  3. Zochin says

    Ene mundag jyjigchind gaveat tsol uguh boloogyi yum baih daa

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.