“Хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн өдөрлөг” эхэллээ

“Ulaanbaatar book fair – 2019”-ийг угтан, Дэлхийн хүүхдийн ном зохиогчийн эрхийн өдөрт зориулан  “Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн өдөрлөг”-ийн нээлт өнөөдөр /2019.04.22/ Улаанбатар дахь ОХУ-ын Шинжлэх Ухаан, Соёлын Төв /РЦНК/-д боллоо.

Тус арга хэмжээг “Номын соёлт” ертөнц ТББ-ын санаачлагаар Хүүхдийн төв номын сан, Монголын зохиолчдын эвлэлийн – “Хүүхдийн зохиолын үндэсний төв”, Хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төв хамтран зохион байгуулж байгаа бөгөөд БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын СӨБ багш хөгжлийн төв бодлогоор дэмжин оролцлоо.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат өдөрлөгийг нээж хэлсэн үг хэлсэн бөгөөд нээлтэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газрын тэргүүн Базархандаев Амгалан Ринчинович, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Улаанбаатар дахь ОХУ-ын Шинжлэх Ухаан, Соёлын Төвийн ахлах референт Зимирёв Владимир Сергеевич, Монцэме агентлагийн орлогч дарга Ш.Батболд, Хүүхдийн төв номын сангийн захирал Д.Оюунбилэг, Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга До. Цэнджав, МУБИС-ийн багш, хүүхдийн зохиолч О.Сундуй, Хүүхлийн хөгжмийн зохиолч С.Батболд, “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд, “Бүжинд тохиолдсон явдлууд” номын зохиогч Б.Индра нар оролцлоо.

 

 

Санал болгох мэдээ

Тайваний Боловсролын яамнаас 13 оюутанд тэтгэлэг олгохоор боллоо

Тайваний Боловсролын яамнаас 2024 оны хичээлийн жилд 13 Монгол оюутанд тэтгэлэг олгохоор боллоо. Тайваньд бакалавр, …