“Капитал” банкны хохирогчид УИХ-ын гишүүдэд хандлаа

“Капитал” банканд 20 сая төгрөгнөөс дээш хадгаламжтай иргэд нэгдэн “Гишүүнд үйлчлэх” ТББ байгуулсанаа мэдэгдлээ. Тус банканд хадгаламж эзэмшигч иргэд дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаа нь доголдсон банкийг цаг тухайд нь татан буулгаагүйгээс иргэд хохирсон гэдгийг хэвлэлийн хурлын эхэнд мэдэгдэж байв. Монголбанк уг асуудлыг нуусны улмаас 1200 гаруй харилцагч 30 мянга гаруй иргэд 260 тэрбум төгрөгөөр хохироод байгаа аж. Хохирогчдын 90 хувь нь 2017 онд хадгаламж нээлгэсэн тэтгэврийн иргэд байна.

Хохирогчдын зүгээс “Монголбанк нь банкны тухай хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн. Тус банканд хуульд заасан урьдчилан сэргийлэх нөхцөлт удирдлагын болон бүтцийн өөрчлөлт хийгдээгүй болон найдваргүй зээлээс өөр огт хөрөнгөгүй болсон хойно татан буулгалаа. УИХ-ын эдийн засгийн байнгын хороо нь энэ хугацаанд ямар нэг хяналт тавьж ажиллаагүй энэ тал дээр ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Хохирогчдын хохирлыг төр барагдуулж дараа нь Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгчөөр дамжуулан өөрсдийн хохирлыг авахыг шаардаж байна” гэдгээ илэрхийллээ.

Банкны тухай хуулийн 8-р зүйлийн 8-т заасан хуулийг засахыг шаардаж байгаа болон Үндсэн хуулийн долоон зүйл заалт болон холбогдох хуулийг зөрчсөн байна гэлээ. Мөн түүнчлэн хохирогчид дараах гурван шаардлагыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн аж. Хохирогчдын зүгээс

  • УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд иргэдийн асуудлыг сонсох нээлттэй сонсгол хийх
  • Үндсэн хууль болон холбогдох хуулийг засах
  • УИХ-ын Б.Ундармаад хариуцлага тооцож иргэдийг хохиролгүй болгохыг шаардлаа.

Мөн УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-очир болон УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дэргэдэх хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, УИХ-ын өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нарт уг хүсэлт гомдлоо хүргүүллээ. Түүнчлэн УИХ-ын нэр бүхий таван гишүүнд уг шаардлага гомдлыг хамт хүргүүлж байгаагаа илэрхийллээ.

Санал болгох мэдээ

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд …