“Тэнгэрээс буусан од” дахин рекорд эвдлээ

“Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл болох “Тэнгэрээс буусан од” уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчид, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа. Монголдоо цөөхөн гэгддэг эмэгтэй найруулагчдын тэргүүн эгнээнд бичигдэх Гавьяат У.Уранчимэг тус уран бүтээлээрээ нийгэмд илүү гэгээлэг сайхан бүхнийг түгээхийг хүссэн гэнэ. Тэр ч утгаараа “Хайр гэдэг зүрхний чандад орших агуу их уучлал юм”  гэсэн үг олон ч хосын сэтгэл хүрсэн гэх юм билээ.

“Хувьсал” продакшны 20 жилийн ойн special бүтээл гэгдэж байгаа “Тэнгэрээс буусан од” кино өнгөрсөн сард үзэгчдийн тоогоор хол тасархай тэргүүлсэн. Энэ удаад ч мөн адил суудлаа тавьж өгөхгүй бололтой. Үзэгчид “Тэнгэрээс буусан од” киног хоёр, гурав дахин давтаж үзэж байгаа гэх сэтгэгдлүүд ар араасаа хөврөх аж. Энэ нь уран бүтээлчдэд цаашдын уран бүтээлдээ шамдан орох итгэл найдварыг өгч буй хэрэг биз ээ.

 


 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …