Цагдаагийн нэрээр залилан хийсэн этгээдүүдийг саатуулжээ

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэх болон энгэрийн тэмдэг хуурамчаар үйлдэн ашиглаж, иргэдийг хууран мэхэлж байсан “А” гэгч этгээдийг саатуулан шалгаж байна.

Иргэн А-г Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэн А-г хэрэгт холбогдуулан шалгахад гурван найзын хамт уг хэргийг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эдгээр этгээдүүд нь гадуур явахдаа байнга цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай, үнэмлэхтэй, энгэрийн тэмдэгтэй явж, өдрийн цагаар идэвхитэй үйлдэл хийдэггүй, ихэвчлэн шөнийн цагаар хэрэг үйлддэг байсан аж.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн А нь 2015 оноос хойш, гэмт хэргийн хамтран оролцогч бусад этгээдүүд 2017 оноос хойш хуурамч цагдаагийн алба хаагчийн дүрд тоглож эхэлсэн нь тогтоогджээ. Тэд цагдаагийн алба хаагчийн тусгай хэрэгсэл, тусгай дуут дохио, цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас ашиглан цагдаагийн алба хаагчаас огтхон ч ялгарахааргүй болж, иргэдийг залилан мэхэлж байсан нь илэрчээ.

Цагдаагийн алба хаагч иргэн танд цол, нэр албан тушаалаа хэлэхгүйгээр нэгжлэг хийх, торгуулийн тасалбаргүйгээр торгох, шан харамж нэхсэн, хууль бус шаардлага тавибал цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утас, цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол мэдээлэл хүлээн авах 126 дугаарын утас болон 94945490 дугаарын утсанд хандахыг зөвлөж байна.

Санал болгох мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга …