Реппер Big GEE “Зогсохгүй” дууныхаа клипэнд охинтойгоо тогложээ

Монголын рок попын ертөнцөд өөрийн үзэл бодол, уран бүтээлээрээ ялгарч чадсан реппер Т.Мөнх-Эрдэнэг буюу Big Gee-г хүмүүс сайн мэднэ. Тэрбээр ирэх сарын 10-нд нээлтээ хийх “Боссын босс” киноны “Зогсохгүй” нэртэй дууг Vandebo-тай хамтран дуулжээ.Түүнчлэн “Зогсохгүй” дууныхаа клипинд 8 настай охин Бургуужинтайгаа хамтран тоглосон байна.

“Боссын босс” хэмээх киноны гол дүр хэвээрээ бөгөөд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөр, жүжигчин С.Батзориг болон реппер Big Gee нар дахин тогложээ.

Өмнөх “Приусны босс” кинонд урилгаар жүжигчин Ц.Цэрэнболд тоглож байсан бол энэ удаад “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тоглосон аж.

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

 Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн …