Баригдаж буй барилгаас блок унаж нэг хүн гэмтлээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Баянгол” зочид буудлын эсрэг талд баригдаж буй барилгаас замын хөдөлгөөнд оролцож байсан автомашин дээр блок унасан ноцтой осол өнөөдөр /2019.04.19/  13.30 цагийн орчимд гарлаа.

Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй боловч машин дотор гурван иргэн зорчиж явсны нэг нь хөнгөн гэмтсэн байна. Тодруулбал, машиныг барьж явсан жолоочийн хөл гэмтсэн тул эмнэлгийн тусламж үзүүлэхээр ГССҮТ-рүү хүргэжээ. 

 

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …