Малчны гэрт жирэмсэн эхэд кесерово хагалгаа хийжээ

Энэ сарын 11-нд Завхан аймгийн Тэлмэн суманд малчны хотонд жирэмсэн эхэд яаралтай хагалгаа хийж, эх үрийн амийг аварчээ. Тус сумын харьяат Б 26 настай эмэгтэй хоёр дахь жирэмслэлт 36 долоо хоногтой манас таталт HELLP хам шинж гэсэн оношоор биеийн байдал маш хүнд байдалтай түргэн тусламж дуудсан байна.

Дуудлагын дагуу Тэлмэн сумын ЭМТ-ийн их эмч н.Мягмаржаргал, н.Өнөртуяа нар Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгээс эх барихын хагалгааны багийн тусламж дуудаж цаг алдалгүй гэрт нь кесерово хагалгаа хийснээр эх хүүхдийн амь насыг аварч чаджээ. Одоогоор эх хүүхдийн биеийн байдал сайн ЭХЭМҮТ-д эмчлүүлж байна.

-Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн дарга Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн их эмч Х.Цэцэгдэлгэр

– Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний ахлах зэргийн их эмч Ц.Нарантуяа

– Мэс заслын их эмч Т.Пүрэвдорж,

– Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Бадамгарав,

– Хүүхэд, Нярайн их эмч Д.Цэнгэлжаргал

– Хагалгааны сувилагч Ч.Оюун

– МЭЭ-ний сувилагч А.Цэрэндэжид /тэргүүлэх зэрэг/

– Нярайн сувилагч Ө.Алтанцэцэг /ахлах зэрэг/

– Жолооч Д.Баатарбилэг нарын баг ажилласан байна.

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …