Татварын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс олгож эхэллээ

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэхээр материалаа бүрдүүлэн өгсөн иргэдийн дансанд татварын буцаалтын мөнгийг өнөөдрөөс /2019.04.19/ шилжүүлж эхэллээ. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг 2019 оны нэгдүгээр сараас авч эхэлсэн. Энэ хүрээнд хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 2018 оны тайланд татварын хөнгөлөлт эдлэх 66,772 иргэн 38.7 тэрбум төгрөгийн буцаан олголт авах ажээ. Үүнээс орон сууцны чөлөөлөлтөөр 34,868 иргэн 29.1 тэрбум, 31,904 татвар төлөгч нийт 9.6 тэрбумын буцаан олголт авахаар тус тус тайлангаа ирүүлсэн байна.

Татварын ерөнхий газрын улсын байцаагч И.Мөнхцэцэгийн мэдээлснээр “өнөөдрөөс эхлээд материал өгсөн дарааллаар зарим банкны харилцагчдын мөнгө буцаан орж байгаа” гэжээ

Буцаан олголт дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлж материал өгсөн дарааллаар олгох аж. Иргэдийн буцаалтыг тавдугаар сарын 15-ны дотор олгох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ сарын 20-ны өдөр буюу Бямба гарагаас иргэдийн дансанд орж эхэлнэ.

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Anonymous says

    tob aimag xezee orj exlex be

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.