Фото: “Гарын таван хуруу” киноны бяцхан жүжигчид 37 жилийн дараа

Монгол Улсын төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу” киноны бяцхан жүжигчид 37 жилийн дараа уулзжээ. Өдгөө тэд сайхан гэр бүлийн түшиг тулгуур, халамжит хань, энхрий үрсийн аав ээж болцгоосон юм.
Уг кино нь 1983 онд анх үзэгчдийн хүртээл болж байв. Гэхдээ зураг авалтыг 1981 оны сүүлчээр Дархан-Уул аймагт хийгдэж, жилийн дөрвөн улирал үргэлжилжээ.

“Гарын таван хуруу” уран сайхны киноны хамгийн бяцхан жүжигчид болох Идэр, Элбэг, Гэрэлээ нар болон бусад уран бүтээлчид 37 жилийн дараа ийнхүү уулзсан байна.

Дээрх киноны Идэрийн дүрд тоглосон Н.Бат-Амгалан И.Нямгаваа найруулагчийн хүү бөгөөд ээжтэйгээ хамт есөн настайдаа тоглосон байна. Харин модон зарааны эзэн, хөөрхөн Гэрэлээ буюу Б.Гантигмааг ард түмэн МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч гэдгээр нь андахгүй. Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргалын охин билээ. Харин “Гарын таван хуруу”-ны нэг Элбэг буюу М.Батхишиг Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Магсар гуайн хүү бөгөөд Замын-Үүдэд амьдардаг ажээ.

“ГАРЫН ТАВАН ХУРУУ» /1983 он/

Бүтээсэн он: 1983 он

Найруулагч: Б.Балжинням И.Нямгаваа
Зохиолч: Ч.Лодойдамбa
Зураглаач: Б.Балжинням
Зураач: Д.Энхболд
Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров
Дууны найруулагч – Д.Варшаабазар
Нүүр хувиргагч – Ж.Эрдэнэ-уул
Эвлүүлэгч – П.Нарантуяа, С.Баясгалант
Гол дүрд:

Сүрэн – Я.Оюунцэцэг
Бат- Л.Баярсайхан
Баяр- Д.Ганхуяг
Элбэг – М.Батхишиг
Идэр – Н.Бат-Амгалан
Шагдар – Л.Лхасүрэн
Должин – Ш.Цэцэг
Хорлоо – Л.Цогзолмаа
Дүрүүдэд:Б.Гантигмаа, О.Бат-өлзий, Ч.Батцэнгэл, С.Хандсүрэн, Б.Алимаа, Г.Доржсамбуу, Г.Ихбаяр, Л.Баттуул, Х.Түүвээ, Ж.Гомбожав, С.Соёл-эрдэнэ, Ж.Нарангэрэл нар тогложээ.

Холбоотой мэдээлэл
4 Comments
  1. ШАГДАРЫН ЗӨВ БАЙЖЭЭ says

    ШАГДАРТАЙ АДИЛ НЭГ Ч ХҮҮХЭД АЛГА

  2. Элбэг says

    багын дээдэх янзын инээдэг гар дүрээрээ байна даа

  3. yy says

    tanihgvin b.aa.henni hen bolson yumbee

  4. zochin says

    Дээрх киноны Идэрийн дүрд тоглосон Н.Бат-Амгалан Нямдаваа найруулагчийн хүү бөгөөд ээжтэйгээ (Mонгол улсын гавьяат жүжигчин Цэцэг) хамт есөн настайдаа тоглосон байна.
    Tүүний ах Бадрал нь “Би чамд хайртай” кинонд Баяраагийн дүрд тоглосон юм.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.