Богд ууланд дахин түймэр гарлаа

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Богд ууланд гал гарч нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраасан билээ. Тэгвэл  өнөөдөр Богд  ууланд дахин түймэр гарсан байна.

Энэ талаар Нийслэлийн онцгой байдлаас “Богд уулын оройд гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Өнгөрсөн Бямба гарагт Богд ууланд түймэр гарч таван га талбай өртсөн. Хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,  гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …