Дуучин Г.Анхмаагийн “Тэнгэрийн шигтгээ” дууны клип цацагдаж эхэллээ

“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа өөрийн бие даасан анхны цомгийн ажилдаа оржээ. Тэрбээр 2019 оны шинэхэн цомгийнхоо хоёр дахь уран бүтээл болох “Тэнгэрийн шигтгээ” дуугаа клипжүүлж өнөөдөр /2019.04.18/ сонсогчдын хүртээл болголоо.

Энэхүү дууны видео клипний зураг авалтыг On’n Off продакшн хариуцан ажилласан бөгөөд  аяыг / МУУГЗ /Б.Батчулуун зохиож, үгийг X.Соёмбо, Т.Нансалмаа нар бичиж дууг Г.Анхмаа, / МУУГЗ /Б.Батчулуун нар хамтран дуулжээ.

 

Дуучин бүсгүй 2007 онд Соёл урлагийн их сургуулийн кино драмын ангийг төгссөн бөгөөд “Гурван охин” хамтлагийн уран бүтээлээс гадна цөөнгүй дэлгэцийн бүтээлд тоглоод амжсан нэгэн.

Тэрбээр “Саякилометр”, “Франц үнсэлт”, “Гарал угсаа”, “Үүр цайгаасай”, “Учрал” зэрэг уран сайхны кинонд тоглосноороо чадварлаг жүжигчин гэдгээ батлан харуулсан билээ.

 

 

Санал болгох мэдээ

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

 Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн …