Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 1937 оны буудахаас бусад бүх аргыг хэрэглэсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тайлбар хийлээ.


Тэрбээр” С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг нууцаас гаргах гэж найман сарын ажил болсон. Асар их эсэргүүцэлтэй тулгарсан. Хоёр удаа Засгийн газрын хуралдаанаар оруулж байж арай гэж нууцаас гаргасан. УЕП-ын архивд өгчихсөн. Ил болгов гэсэн дардастай, тэгсэн атлаа шатны шүүхийн шийдвэрийг УЕП-ын хуучин удирдлагууд үзүүлж харуулахгүй гээд хав дарж хэвтээд өнөөдрийг хүрсэн. Гурван шатны шүүхийн шийдвэртэй танилцчихвал худлаа гэдгийг дотор нь биччихсэн байгаа. Ил болсных нь дараа би дахин дахин уншсан. Ингэж энэ хэргийг будлиантуулсан хүмүүс хариуцлагаас зугтаж одоог хүртэл хав дараад байгаа. Гурван шатны шүүхээр аваад хүмүүс нь ял авчихсан байхад ил болгоход хууль зөрчих асуудал байхгүй. Ингэж нууцлах нь хуульдаа ч харш.

Энэ түр хороо зөвхөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг судалж, хуулийг яаж зөрчив, яаж эрүүдэн шүүж хэлсээр хэрэг үүрүүлэв гэдгийг судлах зорилготой ажлын хэсэг. Эрүүдэн шүүсэн нь үнэн, хуурамчаар материал бүрдүүлсэн нь ч үнэн. Хэлмэгдүүлсэн нь үнэн. Үүнээс илүү аймшиг гэж байдгийг би мэдэхгүй. Энэ ажлын хэсэг УИХ дахин Монголын түүхэнд балмад явдал гарахыг таслан зогсоох ёстой гэж бодож байна. 1937 оны буудахаас бусад бүх аргыг хэрэглэсэн. Зөвхөн ял эдэлж байгаа гурван хүнийг ч бус тэдний ар гэрийнхнийг дарамталж, утсыг нь тагнаж чагнаж гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Миний хувьд эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд үзүүлэхэд гэмгүй л гэж хэлнэ. Мөн хуулийн шүүхийн байгууллагын ажилчдад энэ бичлэгийг үзүүлнэ гэж бодож байгаа. Том зааланд нэг дор цуглуулж үзүүлээд дахин ийм зүйл хийхгүй шүү гэдгийг нь хатуу анхааруулах шаардлагатай. Ял эдэлж байгаа хоёр хүнийг суллах боломж байгаа. Энийг хийлгэхгүй нэг ч гэсэн өдөр хожих гэсэн сонирхолтой хүмүүс бий. ТЕГ, УЕП-ын хуучин удирдлагууд энэ асуудалд орооцолдчихсон учраас замд нь элдэв саад хийгээд болохгүй байна. Би энэ асуудлыг өдөр бүр ярьж байгаа.Уг нь хуульдаа гэмгүй хүнийг нэг минут ч саатуулах эрхгүй. Болдог бол өнөөдөр ч гэсэн суллах сан” гэсэн тайлбарыг өглөө.

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. zochin says

    Хүй тэр гэмгүй улсыг суллаач өөрсдийг нь ингэж суулгасан бол яаж бушуу түргэн даалтанд гарах бол адилхан хүн шүү дээ тэр саад болоод байгаа нөхдүүдийг ард түмний өмнө ил тод шүүх хэрэгтэй хэнд ийм худал зүйл нэн шаардлагатай байгаа нь ил болж хуулийг гууль болгосон нөхдүүдийн үнэн нүүр царай илчлэгдэж ялаа үүрэх ёстой шүү

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.