Монголын таеквондогийн холбооны лого шинэчлэгджээ

Монголын таеквондогийн холбооны удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн лхагва гарагт /2019.04.16/ болж, холбооны хөгжлийн хэд хэдэн асуудлыг авч хэлэлцэн  шийдвэр гаргажээ.

Тухайлбал, МТХ-ны 2019 оны жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталсан бөгөөд анхдагч цахим болон шилэн холбоог байгуулах зорилт дэвшүүлж вэб сайттай болохоор шийдвэрлэжээ. Мөн МТХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчдийн эрх, үүргийг тодорхойлж, жилийн хураамжийн хэмжээг тогтоосон байна. Холбооныхоо шинэ логог олонхын саналаар дэмжин,  холбооныхоо бэлгэ тэмдгийг шинэчлэв.

Цаашид нээлттэй холбоог бий болгох зорилгоор холбоонд элсэх тэргүүлэгч гишүүн, дэд ерөнхийлөгчийн болзол журмыг хэлэлцэн баталсан байна.

Энэ хурлын үеэр, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон МТХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Онон нар салбар холбоо болох Увс аймгийн таеквондогийн холбоонд иж бүрэн дэвжээ, Ховд аймгийн таеквондогийн клубт таеквондогийн хэрэгсэл, материалыг гардуулж амжилт хүссэн байна.

 

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …