Э.Макрон: Эх дагинын сүмийг таван жилийн дотор сэргээн засварлана

Францын нийслэл Парис хотын  алдарт Нотр Дам сүмд энэ сарын 15-ний өдөр гал гарч сүмийн байгууламжийн дээд хэсэг тэр чигтээ шатсан харамсалтай явдал болсон билээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Мягмар гаригт  ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ”Зөвхөн Францын төдийгүй дэлхийн шашин, соёл урлаг, түүхийн томоохон өв, уран барилгын гайхалтай бүтээлүүдийн нэг болсон сүмийг таван жилийн дотор сэргээн засварлана” хэмээн мэдэгджээ.

Тэгвэл Парисын ширээт лам Мишель Опети  Парисын Дарь эхийн сүмийг сэргээн засварлахад өргөж буй хандивыг хүлээн авах олон улсын зохицуулах системийг бий болгосон талаар мэдээлжээ.

Францын Эх дагинын сүмд учирсан хохирлын хэмжээг хараахан тооцоолоогүй байгаа хэдий ч сэргээн засварлах ажилд зориулан нэг хоногийн  700 гаруй сая еврогийн хандив цуглараад байгаа аж.

Хандивын аянг Францын тэрбумтан Франсуа-Анри Пино эхлүүлж 100 сая еврогийн хандив өргөсөн бол L’Oreal компани болон түүнийг үндэслэн байгуулсан гэр бүлийн “Бетанкур-Шуллер” сан 200 сая евро хандивласан байна.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.