“Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчид өрсөлдөнө

“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид “Эндемол Шайн” группийн “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр эх орондоо хийж эхлээд гурван жил болж байна.

Тэгвэл “Яг түүн шиг” шоуны дөрөвдүгээр улирал тавдугаар сар гараад эхлэх гэнэ. Энэ удаа  “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн ялагчид хоорондоо өрсөлдөж, шилдгийн шилдэг ялагчийг тодруулах юм байна.

“Яг түүн шиг” шоуны эхний улиралд олны танил урлаг, соёлын найман эрхэм буюу “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, жүжигчин Н.Мөнхсоёл, загвар өмсөгч Э.Энхболд, дуучин Б.Маралжингоо, загвар өмсөгч С.Сарнай, дуучин П.Баярцэнгэл, дуучин Э.Энхзол, дуучин Б.Амархүү нар сонгогдон өрсөлдөж, дуучин П.Баярцэнгэл ялагч болж, 20 сая төгрөгөөр шагнуулсан байдаг.

 “Яг түүн шиг-2017” шоунд “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, дуучин А.Хишигдалай, “Х  Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун,  дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч Алимаа буюу Ами, шүүгч Г.Ганхүү нар оролцсон.

Авьяаслаг уран бүтээлчдээс жүжигчин Т. Бархүү авьяасаараа ялгарч чадсан бол “Яг түүн шиг 2018” шоуны дугаарт загвар өмсөгч Ж.Энэрэл, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, театр, кино­ны жүжигчин М.Цэрэн­долгор, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакш­ны жүжигчин О.Тэмүүжин, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нар оролцсон.Авьяаслаг оролцогчдоос ая зохиогч, дуучин Б.Нацагдорж  тэргүүлэн 20 сая төгрөгийн эзэн болсон.

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.