Ц.Нямдорж, Ж.Батзандан, Лу.Болд нар Б.Хурцад хонзогнохын учир

Индрийн ард чанга хашгирч, иргэдийн хамгийн их хүсэмжилдэг шударга ёс, хүний эрхийн төлөө тэмцэгчийн дүрд тоглож, үнэн хэрэгтээ энэ бүхнийг өс хонзонгийн хэрэгсэл болгож яваа хүмүүс бол УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд нар юм. Тэдний ярьдаг сэдэв нь “Эрдэнэт”-ийн 49 хувь, С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг, харин популизмийнх нь гол бай ТЕГ-ын дарга асан Б.Хурц болчихоод байгаа. Яагаад вэ?! Улс төрд өрнөж буй үйл явдлуудыг өчигдөр, өнөөдөр буюу он дарааллаар нь нэгтгэн харвал энэ бүхний хариулт гарч ирнэ. “Давхар дээл”-т сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд нар жирийн иргэн Б.Хурцад өсөрхөх болсон нь ийм учиртай. Гэхдээ энэ бол тэдэнтэй холбоотой утасны нэгээхэн үзүүр нь. Харин шударга үнэний дүрд тоглогч энэ гурван гишүүний баг бүрмөсөн тайлагдахын цагт үнэн нүүр царай нь ямар аймшигтайгаар гарч ирэхийг таашгүй.

Б.Хурц Ц.Нямдорж сайдын багийг хуулав    

2017.10.26. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн зуултад орчихоод буй Б.Хурц ТЕГ-ын даргын хувиар энэ өдөр хэвлэлийн бага хурал хийв. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Шударга сайд, парламентын брэнд” гэгддэг Ц.Нямдорж сайдын талаар хэд хэдэн ноцтой мэдээллийг өгсөн юм. Үүнийг тоймловол:

-С.Зоригийг хөнөөсөн ажлын хэсэг анх 1998 онд С.Батчулуун агсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад байгуулагдсан. ЦЕГ энэ хэргийг 2001 онд татаж авсан. Д.Одбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад буюу 2006 онд ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Дараа нь Ц.Мөнх-Оргил сайдын үед 2007 оны нэгдүгээр сарын 22-нд ЦЕГ-ын мэдэлд өгсөн. Ц.Мөнх-Оргил Ц.Нямдорж сайдтай нэг нам, их ойр харилцаатай, дэд сайдаар нь ажиллаж байсан, улс төрд удаан хугацаагаар хамт яваа хүн. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийг ЦЕГ-ын мэдэлд өгч явсаар байгаад хамгийн сүүлд 2015 онд УЕПГ, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Сонирхолтой нь Ц.Нямдорж ажлын хэсгийг тагнуулаас ямагт салгасан байдаг. Ажлын хэсгийг үймүүлэх, энэ ажлыг явуулахгүй байх ямар зорилго сайд Ц.Нямдоржид байдгийг мэдэхгүй.

-Өнөөдөр бид С.Зоригийн амийг хөнөөлгөсөн захиалагчийн асуудлыг ярьж байгаа. Гэтэл яг энэ цаг мөчид улс төрийн болон бусад зорилгоор Ц.Нямдорж сайд нөлөөлж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …