Капитал банкны харилцагчдын нэхэмжлэлийг энэ сарын 22-ноос хүлээж авна

Капитал банкны эрх хүлээн авагч болон Монголбанкнаас мэдээлэл хийлээ. Тэрээр Капитал банкны харилцах, хадгаламжийн данс эзэмшигчдийн нэхэмжлэлийг энэ сарын 22-ноос эхлэн хүлээн авна . Нэхэмжлэл хүлээн авах хугацаа 60 хоног байх тул эхний өдөр өгөх гэж дараалал үүсгэх шаардлагагүй аж. Учир нь нэхэмжлэл хүлээн авсан хугацааг үндэслэн дараалал тогтоохгүй юм байна. Нэхэмжлэл хүлээн авах хаяг нь Капитал банкны  Чингэлтэй дүүрэг дэх төв байр.

Монголбанкны Хяналт шалгалтын газрын дарга Н.Батсайхан”Капитал банк 2015 оны сүүлээр төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа алдсан байсан. Бид тус банканд шаардлага хүргүүлэн, өөрийн хөрөнгөө нэмэх үүрэг өгсөн ч заасан хугацаанд биелүүлэээгүй” гэлээ.

Энэ банкны чанаргүй зээл нийт зээлийн 80 хувьд хүрч өсөн, банкны хэвийн үйл ажиллагааг цаашид явуулах ямар ч боломжгүй болсон. Мөн бүтцийн өөрчлөлт хийх боломжгүй байсан байна. Мөн  өр төлбөр нь активаасаа хэтэрсэн байсан учраас нийтийн эрх ашгийг хангах зорилгоор албадан татна буулгах шийдвэрт хүрчээ.

Татан буулгах  шийвэрийг Төв банкны Ерөнхийлөгч дангаараа гаргадаггүй. Монголбанкны хяналт шалгалтын хороогоор хэлэлцэн, зөвлөмж гарсны дагуу хэрэгжүүлсэн шийдвэрлэжээ.

Төрийн мөнгийг эргүүлэн авах боломжгүй байсан

Мэдээллийн дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө

-Иргэдийн мөнгийг ямар дарааллаар олгох вэ?

-Бид банкны тухайн өдрийн баландсад байгаа хөрөнгийг эхлээд хяналтдаа авна. Дараа нь 20-иос доош үнийн дүнтэй хадгаламжийг шилжүүлнэ. Банкны тухай хууль шинэ, Хадгаламжийн даатгалын тухай хууль ч шинэ. Ийм онцлог цаг үед бид ажиллаж байна. Энэ банкнаас үүргийн гүйцэтгэлээ шаардах иргэдийн эрхийг хамгаалахдаа хуульд заасан дарааллыг баримтална.

– Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гарсан өдрийн өмнөх өдрийг хүртэл иргэдээс орлого авсаар байсан юм билээ. Нэг иргэн 8 сая төгрөг шилжүүлсэн баримтаа үзүүлсэн. Чанаргүй зээлийн хэмжээ 80 хувьд хүрсэн гэлээ. Яагаад үүнээс өмнө арга хэмжээ аваагүй юм бэ?

-Пассив нь активаасаа давсан тул банк цаашид хэвийн ажиллах боломжгүй. Активын чанарын үнэлгээ хийсний дараа бид ерөнхийд нь банкны салбар тогтвортой байна гэж мэдээлсэн. Энэ банкны нийт салбарын ердөө 1 хувийг эзэлдэг тул системд ямар нэг нөлөө үзүүлэхгүй. Сүүлийн саруудад энэ банкны зээл олголтыг хязаарлан, хянаж  эхэлсэн юм. Одоогоор манай хуульд чанаргүй зээлийн тааз тэдэн хувьд хүрэхээр нь арга хэмжээ авна гэсэн тодорхой заалт байхгүй.

-Төрийн 340 тэрбум төгрөгийг энэ банк хадгалж байжээ. Яагаад ийм найдваргүй банканд хадгалуулсан юм бэ? Хариуцлагыг нь хэн хүлээх вэ?

-Бид үүнийг 2015 онд шалгалтаар тогтоосон. Гэвч төрийн мөнгийг эргүүлэн авах боломжгүй байсан.

-Иргэн Г.Алтан иргэдийн иргэний үнэмлэх ашиглан, тэдний нэр дээр 20 хүртэл сая төгрөгийн данс нээн, хадгаламжаа хуваасан юм уу?

-Бид томилогдож очоод энэ асуудлыг хамгийн түрүүнд шалгасан. Нэр дурдсан иргэнд хамааралтай 2 хүний хадгаламжид ямар нэг хөдөлгөөн гараагүй байсан. Хадгаламжийн дүн хэвээрээ байгаа гэсэн үг. Учир нь Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарч, 20-иос дээш сая төгрөгийн гүйлгээ хийхийг хориглосон юм. Гэхдээ иргэн Г.Алтан ийм оролдлого хийснийг банкны удирдлагууд баталсан.

 

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …