Нөөцийн махыг 50 гаруй хүнсний дэлгүүрээр худалдаалж эхэллээ

Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоол, “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, махны нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах,  эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр иргэдийг хангах зорилгоор орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлдэг. Энэ арга хэмжээг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулж байна.  Өнөөдрөөс /2019.04.15/ бэлтгэсэн махны худалдаа эхэллээ.

Энэ жил  “Баатарууд Тэнгэр” ХХК, “Дархан меат фүүдс” ХХК, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд нийт дөрвөн мянган тн мах бэлтгэсэн байна.

Эдгээр бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг хоёр болон гурван кг-аар ангилан савлан, үхрийн ястай махыг 7,200 төг, хонины ястай махыг 6,000, ямааны ястай махыг 5,500 төгрөгөөр Нийслэлийн зургаан дүүрэгт 50 гаруй хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхэлжээ. Цаашид хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан худалдаалах цэгийн тоог өсгөх юм байна.

Махны борлуулах үнийг зах зээл дэх жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 14-31 хувиар хямд борлуулж байгаа аж.

 

 

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …