Ким Кардашьян хуульч болно

Америкийн загвар өмсөгч Ким Кардашьян хуульч болохоор шийджээ. Тэрбээр хуулийн компанид дөрвөн  жил суралцаж эхлэхээр болсон тухайгаа мэдэгдсэн байна.

Хуульчийн карьер хөөх шийдвэрээ К.Кардашьян 2018 онд гаргажээ. Өнгөрсөн жил тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, хар тамхины хэргээр ял эдэлж байсан 63 настай эмэгтэй Элис Мэри Жонсоныг өршөөлөөр суллуулж чадсан юм. Энэхүү үйл явдал нь түүнд хуульч болох урам зоригийг өгчээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.