“Гейтс Кембриж” тэтгэлэгт анх удаа Монгол оюутан хамрагдлаа

АНУ-ын Йелийн их сургуулийн магистрант Б.Онон “Гейтс Кембриж” тэтгэлэгт хамрагдсан анхны Монгол оюутан боллоо.Тэрбээр Уитманы коллежийг хүрээлэн буй орчны эдийн засагч мэргэжлээр төгсөж одоо Йелийн их сургуулийн Ойн шинжлэлийн сургуульд хүрээлэн буй орчны менежментийн чиглэлээр магистрын ангид суралцаж байна.

Б.Онон нь хүрээлэн буй орчны үйлчилгээг орчин үеийн шалгуур шаардлагад нийцүүлэх тэр дундаа ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шалгуур шаардлагыг байгаль орчинд ээлтэй болгох чиглэлээр судалгааны ажил хийж буй юм. Түүнчлэн Монголын зэрлэг байгаль хамгаалах нийгэмлэгт ажилладаг гэдгийг Йелийн их сургууль онцолжээ.

Билл болон Мелинда Гейтс сангаас 2001 оноос эхлэн Кембрижийн их сургуулийг түшиглэн “Гейтс Кембриж” тэтгэлэгт хөтөлбөрийг зарлан, шаардлага хангасан оюутнуудад олгож эхэлсэн.

Тэтгэлэг олгосноос хойш 100 гаруй улсын 1600 гаруй оюутан “Гейтс Кембриж”-ийн сургалтын тэтгэлэг хүртжээ. Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт 37 улсын 27 их сургуулийн 90 оюутан хамрагдсан юм.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …