Гал түймрийн осол гамшгаас урьдчилан сэргийлэх УРИАЛГА

Хаврын хуурайшилтын улирал эхлэж, байгаль орчин, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулахуйц гал түймрийн осол гамшгийн дуудлагын тоо, давтамж нэмэгдэж, гал гарах явдал ихсэж байгаатай холбогдуулан Нийслэлчүүддээ хандан уриалах нь:

– Хуурайшлын улирал дуустал аялал зугаалгаар ой хээр, уулын бүсэд явахгүй байх, зайлшгүй явсан тохиолдолд ил гал гаргахгүй байх
– Ойн бүс бүхий орчинд тамхи татахгүй байх
– Гал гарах нөхцлийг үүсгэж болзошгүй үнс нурам, хог хаягдлыг бүрэн унтраалгүй хогийн цэгт хаяхгүй байх
– Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
– Цахилгаан хэрэгсэл ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
– Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь орхихгүй байх зэргээр хүний хүчин зүйлээс хамааралтай галын аюул гамшгаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, гал түймрийн осол гамшгаас сэрэмжлэхийг нийт иргэддээ УРИАЛЖ байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.