Жүдо бөхийн Азийн АШТ-д манай 18 жүдоч хүч үзнэ

Жүдо бөхийн Ази тивийн АШТ долоо хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 20-нд Арабын нэгдсэн Эмират улсад эхэлнэ.

Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү тэмцээнд 39 орны 295 тамирчин оролцох аж. Тухайлбал манай улсаас эрэгтэйчүүдээс ОУХМ Ө.Дүүрэнбаяр, ОУХМ Л.Отгонбаатар, ОУХМ Ц.Цогтбаатар, ОУХМ О.Ууганбаатар, эмэгтэйчүүдээс Дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, ОУХМ Л.Энхрийлэн, Л.Сосорбарам, Б.Ганхайч нарын зэрэг 18 жүдоч хүч сорино.

Харин БНСУ-аас 18, Казахстанаас 18, Узбекстанаас 18, Японоос 12, Хятадаас 17 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж. Түүнчлэн нийт тамирчдын 185 нь эрэгтэй, 110 нь эмэгтэй жүдочид юм байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.