Д.Цогтбаатар:Үндэсний урлагаа рок хөгжимтэй хослуулсан нь  хүн бүгдийн сонирхлыг татаж байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хүннү рок хэв маягаар тоглодог “The Hu” хамтлагийн уран бүтээлчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд хэлэхдээ “Рок хөгжмөөр дамжуулан эх орноо дэлхийд сурталчилж, Youtube-д 12 сая гаруй хандалт авна гэдэг бол бахархмаар хэрэг. Үндэсний урлагаа рок хөгжимтэй хослуулж, хөгжмийн зэмсэг, хувцас, гутал зэргээ маш сайхан өвөрмөц хийсэн нь хүн бүгдийн сонирхлыг татаж байна” хэмээн онцоллоо. Мөн Гадаад харилцааны яам “The Hu”  хамтлагийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлээд уран бүтээлийн амжилт хүслээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …