“Төл таван эрдэнэ” нэвтрүүлгийг алслагдсан 67 сумаас бэлтгэж үзэгчдэд хүргэнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран “Төл таван эрдэнэ” төслийг энэ жил зургаа  дахь жилдээ хэрэгжүүлнэ.  Энэхүү төслийн 2019 оны нээлт Төв аймгийн Архуст сумын Улсын сайн малчин Ч.Пүрэвжалын хотонд болсон юм. Нээлтэд ХХААХҮ -ийн дэд сайд Ж.СаулеМҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл, Төв аймгийн Архуст сумын Засаг дарга Б.Батбаатар, нэвтрүүлгийн уран бүтээлчид оролцлоо.

“Төл таван эрдэнэ” нэвтрүүлэг энэ жил “Залуу малчин-Залгамж халаа” уриатай 21 аймгийн алслагдсан 67 суманд ажиллаж, үзэгч сонсогчдодоо нэвтрүүлгээ бэлтгэн хүргэх юм.

Тодруулбал “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого” –ын хэрэгжилт явц, Малын генетик нөөцийн тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Улсын аварга малчид”-ын мал сүргээ өсгөх, хаврын мал маллагаа, төл бойжуулалт, мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өндөр ашиг шимт эрчимжсэн аж ахуйг эрхлэн хөтөлж үр дүнд хүрч буй мал аж ахуйн салбарт гарч буй тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Төл таван эрдэнэ” цуврал нэвтрүүлгийг гурван  сарын хугацаатайгаар бэлтгэн хүргэх юм.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.