Дуучин Г.Мөнхбаяр “Азийн шилдэг дуучин” боллоо

БНСУ-ын нийслэл Сөүл хотноо жил бүр зохион байгуулагддаг соёл, урлагийн томоохон наадам болох “LBMA STAR AWARDS” зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Тус наадамд Монгол Улсаас анх удаа “Asian Top Singer” буюу “Азийн шилдэг дуучин” номинацид  дуучин Г.Мөнхбаяр буюу Becky өрсөлдсөн юм.

Тэгвэл өчигдөр /2019.04.12/ Солонгос улсын Korea’s Best Brand Awards Association болон LBMA Star Awards – ийн хамтарсан шалгаруулалтаар дуучин Г.Мөнхбаяр “Asian Top Singer” буюу “Азийн шилдэг дуучин”-аар шалгарчээ.

Дуучин Г.Мөнхбаяр өөрийн цахим хуудаснаа “Анх удаа Монгол Улсаа төлөөлөн “Азийн шилдэг дуучин”  номинацид нэр дэвшин өрсөлдөөд авч чадлаа. Өмнөх жилүүдэд Солонгосын алдарт Т-ARA хамтлагийн гишүүд, G.O.D хамтлаг, The One гээд маш олон K-Pop одууд нь хүртэж байсан шагнал гэдгийг зохион байгуулагчид нь онцгойлон хэлсэн юм. Харин энэ удаад Монгол Улсаас авч чадлаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …