Дуучин Г.Мөнхбаяр “Азийн шилдэг дуучин” боллоо

БНСУ-ын нийслэл Сөүл хотноо жил бүр зохион байгуулагддаг соёл, урлагийн томоохон наадам болох “LBMA STAR AWARDS” зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Тус наадамд Монгол Улсаас анх удаа “Asian Top Singer” буюу “Азийн шилдэг дуучин” номинацид  дуучин Г.Мөнхбаяр буюу Becky өрсөлдсөн юм.

Тэгвэл өчигдөр /2019.04.12/ Солонгос улсын Korea’s Best Brand Awards Association болон LBMA Star Awards – ийн хамтарсан шалгаруулалтаар дуучин Г.Мөнхбаяр “Asian Top Singer” буюу “Азийн шилдэг дуучин”-аар шалгарчээ.

Дуучин Г.Мөнхбаяр өөрийн цахим хуудаснаа “Анх удаа Монгол Улсаа төлөөлөн “Азийн шилдэг дуучин”  номинацид нэр дэвшин өрсөлдөөд авч чадлаа. Өмнөх жилүүдэд Солонгосын алдарт Т-ARA хамтлагийн гишүүд, G.O.D хамтлаг, The One гээд маш олон K-Pop одууд нь хүртэж байсан шагнал гэдгийг зохион байгуулагчид нь онцгойлон хэлсэн юм. Харин энэ удаад Монгол Улсаас авч чадлаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Холбоотой мэдээлэл
6 Comments
  1. Anonymous says

    Bayar hyrgei ! Ulam ih amjilt gargaarai !

  2. Bayrlalaa says

    Bayar hyrgei ! Ulam ih amjilt gargaarai !

  3. Anonymous says

    Күүй энэ монголчууд үнэн гайхалтай юм аа аа 6 настайгаасаа эхлээд 100 нас хүртлээ ямарч тэмцээнд орлоо аваргаллаа гэх юм улс орон маань өөдлөн дэвжиж эхэллээ Тансаг

  4. Anonymous says

    Bayr hurgei

  5. Зочин says

    Ямар дууг хаана дуулаад л бдийн дээ, би ч жоохон хоцрогдсон л хүн дээ. Тэр гоё дууг нь нэг сонсох юмсаан.

  6. mandah says

    yostoi haraagui duuchin bna daa yamar duu duuldiin?

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.