​Ц.Нямдорж: С.Зоригийн хэрэг гарсан орой  Ц.Элбэгдорж тэргүүтэй 75 хүн хэргийн газарт ороод гарсан

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэв.


УИХ-ын гишүүн Ж.Батзандан:С.Зоригийн аравдугаар сарын 2-нд хөнөөсөн. С.Төмөр-Очирыг аравдугаар сарын 2-нд хороосон.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Дэд хороо байгуулагдсан тохиолдолд нэгд, ямар хууль зөрчигдсөн нь асуудлыг шалгах боломж гарна. 200-300 хүн энэ ажиллагаанд оролцсон гэсэн тоог Тагнуулын дарга хэлсэн. Мөн энэ хэргээр далимдуулж дуртай хүнээ мөрдөн шалгаж байсан. 1937 оны онцгой комиссын аргаар хийсэн. Үүнийг шалгаж төрд, олон нийтэд ил болгоно.

Хүний аминд халдсан хэргийг ил хэлэлцэх гэхээр үндэсний аюулгүй байдалд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг ил болгоно. 18 жилийн өмнө нэг залуу С.Зоригийнх хаана вэ гэж асуусан. Энэ залуу С.Зоригийг хөнөөсөн залуу энэ байна гээд заагаад өгсөн байгаа юм. Мэдүүлэг гэж яриад байгаа юм чинь ийм л юм байгаа. 

1998 оны 10 дугаар сарын 2-нд хэрэг гардаг орой хоёр том алдаа гарсан. Тэр орой Ц.Элбэгдорж тэргүүтэй 75 хүн хэргийн газарт ороод гарсан. Энэ нь хэрэг илрэхгүй байхад асар их нөлөө үзүүлсэн. Мөн хойшлуулшгүй ажиллагаа явуулж чадаагүй. Мөн шалгах хоёр ажлын хэсэг байгуулсан. Мэргэжлийн хувьд асар том алдаа гарсан учраас энэ хэрэг илрэхгүй байгаа юм. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхад энэ хэрэг гараад Ерөнхийлөгч болсон хойно нь хүмүүст ял оноосон.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:ҮАБЗ-ийн гишүүд С.Зоригийн хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгаж байгаа 70 минутын бичлэг үзсэн гэсэн. Тэр бичлэгийг гишүүдэд хаалттай үзүүлмээр байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлаар нийгэмд маш их маргаан байна. Гэхдээ улс төрчид үгээ сайн бодох хэрэгтэй. Баахан эх орончдыг алаад хаячихдаг гэж Ж.Батзандан гишүүн ярьчихлаа. Гэтэл биднийг дэлхийн улс орон сонсож байгаа шүү. Бид аливаа юманд учир начиртай хандах ёстой. Ам л ангайвал МАНАН мафи гэж яриад байх юм.


Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа уг тогтоолын төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явууллаа. Гишүүдийн 74 хувь нь дэмжсэнээр С.Зоригийн амь нас хохирсон хэргийг шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Холбоотой мэдээлэл
5 Comments
  1. Anonymous says

    Элбэгдорж зориудаар мөрөө балласан шүү дээ,элбэгдорж тэр үеийн цагдаагийн дарга нартай тооцоо бодох ёстой,

    1. ХОНГОР СУМ says

      О Дашбалбар О Энхсайхан М Зэнээ С Зориг АТГийн дага агсанДангаасүрэнБайгал хамгаалагч Давагсүнбэрэл
      7 САРЫН 1 5 залуугийн амь насыг буудан хороосон олон залуус цагдаа нарыг шархадуулсан гээд МАНАНийн алуурчин шунхай луйварчин нарын хийсэн хүн амийн хэрэг цөөн гэж үү Хаянхярба хулгайч
      минь ЧИНИЙ ХОНГОР СУМЫН ИРГЭДИЙГ ШУНХАЙ ХҮСЛЭЭСЭЭ БОЛОЖ ХЯТАДУУДТАЙ ХАМСАЖ ХОРДУУЛСАН ЧИНЬ БАГДАА ЮУ

  2. unshigch says

    aluurchin elbegdorj allagaa yamar tyvshind hiisnee medeh gej, hergiinhee ul moriig sanaataigaar alga bolgoj ballahiin tuld sanaataigaar mash olon hyn duudaj avchirch taliigaachiin deegyyr alhuulj gishgyylj harailgaj doromjilson baidag. iim hereg garsan gazar yamar ch hyn orj bolohgyi gedgiig mongold 5 nastai hyyhed ch meddeg. aluurchin elbegdorj busdiig alsan allagiin mashindaa ooroo herchyylj tarchilj yheh bolno. omhii aluurchin elbegdorj burhanii melmiigees zailj chadahgyi. ALUURCHIN, ALUURCHIN, NEG BISH MASH OLON HYN ALSAN ALUURCHIN

  3. zochin says

    allaga bolood tegeed chuuch tsagdaa ter Moron ,ene Nymdorj bas busad n onoodriig churtel uu chiij irsen um???
    nuuchaar chen negniig chamgaalaadal bna, odoo ter gargaj bgaa uildliin sain char.

  4. ХОНГОР СУМ says

    О Дашбалбар О Энхсайхан М Зэнээ С Зориг АТГийн дага агсанДангаасүрэнБайгал хамгаалагч Давагсүнбэрэл
    7 САРЫН 1 5 залуугийн амь насыг буудан хороосон олон залуус цагдаа нарыг шархадуулсан гээд МАНАНийн алуурчин шунхай луйварчин нарын хийсэн хүн амийн хэрэг цөөн гэж үү Хаянхярба хулгайч
    минь ЧИНИЙ ХОНГОР СУМЫН ИРГЭДИЙГ ШУНХАЙ ХҮСЛЭЭСЭЭ БОЛОЖ ХЯТАДУУДТАЙ ХАМСАЖ ХОРДУУЛСАН ЧИНЬ БАГДАА ЮУ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.