Туулын эрэг дагуу зориулалтын дагуу баригдаагүй барилгуудыг нурааж, туул голоо аваръя

Туулын эргээр барилгын хог овоорч, өвс ногоо нь халцарч, хаа сайгүй хоосон лааз, шил, савнууд хөглөрдөг болоод удаж байна. Сайхан сэтгэлтэй, санаачлагатай хүмүүс хэчнээн цэвэрлээд ч энэ байдал бахь байдгаараа.

Тиймээс энэ бүхнийг хяналттай болгож, иргэдэд зориулагдсан таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. 2000 оноос иргэдэд зориулсан эрүүл, таатай орчныг бүрдүүлэх зорилгоор туул голын эрэг дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд газар эзэмших зөвшөөрөл олгож эхэлсэн байдаг.

Гэвч үнэн чанартаа байгаль орчны яам, тусгай хамгаалалттай газрын захиргаанаас зөвшөөрөл авсан иргэд, аж ахуйн нэгжүүд зориулалтын дагуу бус орон сууцны хорооллууд сүндэрлэн боссон нь өнөөгийн өндөр өртөгтэй, баячуудын гэх  тодотголтой хаусны хорооллууд  юм.

Жилд 168 орчим аж ахуйн нэгж аялал жуулчлалын зориулалтаар Зайсан хавиар тусгай зөвшөөрөл авдаг. Харин зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж бүр зориулалтын дагуу газраа ашиглаж байна уу, үгүй юу гэдгийг эргэн хянадаг тогтолцоо манайд алга.

Зөвшөөрлийн дагуу 894 объект, хамгаалалттай бүсэд 500 гаруй барилга баригдсан тоо мэдээ байна. Туулын голын бургас модыг хугалах, уул нурааж, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий газруудын жагсаалтад 1387 иргэн, аж ахуй нэгжүүд бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага мэдсээр байж эдгээр газруудад зөвшөөрөл олгожээ.

Туул голын хойд талын эргийн 50 метр хамгаалалтын бүс, 200 метрт энгийн болон онцгой хамгаалалтын бүс оршдог. Харин онцгой хамгаалалтын бүсэд одоо хэчнээн орон сууцны хороолол, хотхон оршин байгааг харсан биз. Хэрвээ сайд нь зөвшөөрөл олгоогүй бол хэн ч дур зоргоороо хөрөнгө зарлагадан орон сууц барихгүй. Зөвшөөрөл олгогдсон учраас л эдгээр орон сууцны хорооллууд сүндэрлэн боссон хэрэг. Гэхдээ лавшруулан судалбал бүгд л аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмшиж байгаа. Тиймээс зориулалтын дагуу газрыг ашиглуулъя. Үгүй бол бүгдийг нь буулгаж, устсан бургас, сүйдсэн байгалийг эргүүлэн сэргээе.

Н.Алт

Холбоотой мэдээлэл
8 Comments
  1. zaluu says

    bajchuudiin ym bol nuraa ahin oor gazar bosgono bizdee
    huuli baihgui hahuuld avtsan uls bol mongol

  2. zochin says

    Tуул голын эрэг дагуу хогондоо дарагдсан баас шээсээр дүүрсэн хогийн цэг шиг л бсан биз дээ бас дүүрэн тэнэмэл хүмүүсийн оромж болчихсон тэрийг нь өөрчлөөд харин ч аятайхан болгож бгаа газруудаа дандаа шүүмжилдэг манайхны нэг буруу үзэл бх юмаа бүтээн байгуулалт хийж бгаа хүмүүсээ байнга дарамталдаг сонин тогтолцоотой буруу номтонгууд хэхэ Гадаадын оронд эрэг дагуу хүмүүс олноороо орчноо сайхан тохижуулчихсан аз жаргалтай амьдраад сайхан л бна ш дээ манайд бол болдоггүй юм бна л даа. Тэгээд хогондоо дарагдаад өмхийгөө үнэрлээд юу ч хийхгүй зүгээр сууж байвал ok юм байлгүй дээ хаха нураана ч гэх шиг зөвшөөрөл аваад барьдаг байлгүй дээ дур зоргоороо бна гэж юу бхав дээ. Хамгийн гол нь хүмүүс амьдарч амрахад таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй, нүд хуурсан шаардлага хангаагүй барилга биш, эмх цэгцтэй үзэмжтэй, ногоон байгууламжийг түлхүү шийдэж өгсөн бхад болох л асуудал гэж үзэж бна.

  3. yy says

    ed naraas bolj irged bohir us hereglej b.ashdeee.nuraagaacheee.

  4. Зочин says

    Бүгдийг дэлбэлж нураах хэрэгтэй

  5. Anonymous says

    Луйвраар баяжигсдын туулын шугуйд барьсан бүх барилгыг бүгдийг нь нэгийгч үлдээлгүй дэлбэлэн устгах хэрэгтэй,ариун цагаан хөдөлмөр шингэсэн байшин нэгч байхгүй шүү наадуулаа бүгдийг нураах ёстой Ариун Туул рашаан голоо аварья монголчуудаа.

    1. Anonymous says

      Луйвраар баяжигсдын туулын шугуйд барьсан бүх барилгыг бүгдийг нь нэгийгч үлдээлгүй дэлбэлэн устгах хэрэгтэй,ариун цагаан хөдөлмөр шингэсэн байшин нэгч байхгүй шүү наадуулаа бүгдийг нураах ёстой Ариун Туул рашаан голоо аварья монголчуудаа.

  6. зочин says

    Тэрэлж рүү явдаг гүүрний зүүн, баруун талаар бас яг голын эрэг дээр зуслангийн газар олгосон жорлон монрлон гэж аймараа аймаар

  7. Хөхчүү says

    Туулын ай сав газраар зөвшөөрөл өгч гарын үсгээ зурсан хүн бүрийг барьж хорь. Жинхэнэ авилгал чинь наана чинь чимээгүй явагдаад байна. Юун ЖДҮ….???? Одоо ЗГХЭГ-н дарга Оюун-Эрдэнэ энэ чиглэлрүү анхаарлаа хандуулаад түрүүчээс нь арага хэмжээ авахгүй бол …????Бид тун удахгүй ундныы усаа гаднаас авах цаг хоЛГҮЙ ИРСЭН БАЙНА.??????????эНЭ тУУЛ ГОЛЫГ ЦЭЭЖЭЭРЭЭ ХАМГААЛСАН ХҮН ирээдүйн монгол түмний жинхэхэ баатар болно…

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.