Х.Баянмөнх аварга шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ

Монголын үндэсний бөхчүүдээс шинжлэх ухааны доктор цолтон төрлөө. Энэ эрхэм бол дархан аварга Х.Баянмөнх. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт “Монгол бөхийн барилдааны ов мэхийн судалгаа, үр дүн” сэдвээр “Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор” зэрэг хамгаалжээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол, Зөвлөлт холбоот улсын Гавьяат тамирчин, Дэлхийн зуун жилийн бөхийн од, XX зууны манлай монгол бөх, Төрийн наадамд 10 удаа түрүүлсэн анхны бөх, даяар дуурсагдах далай даян дархан аварга Хорлоогийн Баянмөнх өнгөрөгч хоёрдугаар сард 76 нас хүрсэн. Тэрбээр 1994 онд Монгол үндэсний бөхийн уламжлал ба барилдааны сурган хүмүүжүүлэх зарим асуудал сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын зэрэг хамгаалж байсан  байна. Тэгвэл энэ жил шинжлэх ухааны доктор боллоо.

Х.Баянмөнх аварга монгол бөхөөс гадна самбо, чөлөөт бөхөөр дэлхийн дэвжээнд түрүүлж, 1972 онд Германы Мюнхэнд болсон зуны Олимпийн XX наадмаас мөнгөн медаль хүртсэн.

 

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …