Ж.Нарантунгалаг: Насаар ахмад учир илүү туршлагатай байх болно

Монголын холимог тулааны домог Ж.Нарантунгалаг “One Championship Roots of Honor“ тэмцээнд оролцохоор Филлипин улсын Манила хотод очоод байна. Тэрбээр “ONE Championship” холбооны хөнгөн жингийн аваргын бүсийн төлөө дөрөвдүгээр сарын 12-нд вьетнам гаралтай Австралийн тулаанч Мартин Нгуентэй тулалдахаар болоод байгаа билээ.

 

Дээрх бичлэгээс тулаанч Ж.Нарантунгалагийн хэлсэн үгийг сонсохыг үзвэл 42 минутаас эхэлж үзнэ үү.

Энэ сарын 9-ны өдөр тэмцээнд оролцож буй тамирчдын хэвлэлийн бага хурлын үеэр тулаанч Ж.Нарантунгалаг “Олон орны тамирчдын бие биенээ хүндэтгэх хүндэтгэлийг эвдэлгүйгээр тэмцээн зохион байгуулж чаддаг “ONE Championship” холбоондоо баярлалаа. Шилдгийн шилдэг тулаанч Мартин Нгуентэй аваргын бүсийн төлөө хүч үзэхээр болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Би зугтаж зайлахгүй, урагш довтолж тоглох тактик бэлтгэж ирсэн. Насаар ахмад учир би илүү туршлагатай байх болно. Тулааны урлагаар хичээллэж, тэмцэж тулалдаж явах нь надад маш их таалагддаг. Тийм учраас би өдий болтол тамирчин хэвээр байгаа юм. Дур сонирхлоо бууртал цаашид тулалдана гэж боддог” гэж ярьлаа.

 

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …