Ж.Нарантунгалаг: Насаар ахмад учир илүү туршлагатай байх болно

Монголын холимог тулааны домог Ж.Нарантунгалаг “One Championship Roots of Honor“ тэмцээнд оролцохоор Филлипин улсын Манила хотод очоод байна. Тэрбээр “ONE Championship” холбооны хөнгөн жингийн аваргын бүсийн төлөө дөрөвдүгээр сарын 12-нд вьетнам гаралтай Австралийн тулаанч Мартин Нгуентэй тулалдахаар болоод байгаа билээ.

 

Дээрх бичлэгээс тулаанч Ж.Нарантунгалагийн хэлсэн үгийг сонсохыг үзвэл 42 минутаас эхэлж үзнэ үү.

Энэ сарын 9-ны өдөр тэмцээнд оролцож буй тамирчдын хэвлэлийн бага хурлын үеэр тулаанч Ж.Нарантунгалаг “Олон орны тамирчдын бие биенээ хүндэтгэх хүндэтгэлийг эвдэлгүйгээр тэмцээн зохион байгуулж чаддаг “ONE Championship” холбоондоо баярлалаа. Шилдгийн шилдэг тулаанч Мартин Нгуентэй аваргын бүсийн төлөө хүч үзэхээр болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Би зугтаж зайлахгүй, урагш довтолж тоглох тактик бэлтгэж ирсэн. Насаар ахмад учир би илүү туршлагатай байх болно. Тулааны урлагаар хичээллэж, тэмцэж тулалдаж явах нь надад маш их таалагддаг. Тийм учраас би өдий болтол тамирчин хэвээр байгаа юм. Дур сонирхлоо бууртал цаашид тулалдана гэж боддог” гэж ярьлаа.

 

Холбоотой мэдээлэл
6 Comments
  1. Zochin says

    Nasaar ahmad ni bish iluu hurd, huchtei beltgel saitai ni yaldag yum. bardaj erdej temtseldeh bus, orchindoo bodit baidaldaa niitsuulj turshlaga chin hereg boloh ugui esehees l shaltgaaldag

  2. ааааа says

    Нарантунгалаг нас хэтэрхий явсан, ялагдах нь тодорхой, гэхдээ яахав, сайхан зодолдоо гарах байх, хэдэн цаас нь хаа юм

  3. AN says

    erguugiin eruug nu huga shaagaasai

  4. Яаг үнэн says

    Аижил хүсье манай хүн алах байхоо

  5. zochin........ says

    amjilt husey……hiij buteesen yumgui hernee busadad ataarhaj ybdag humuusiin ugiig bitgiii toogooroi

  6. Зочин says

    Кобра хочит Марат Гафуров хаана явна аа. Зэвүүн чечень байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.