Дуучин Т.Дэлгэрмөрөн охинтой болжээ

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Тэрбээр шинэ хүнээ хүлээн авсан тухайгаа өөрийн фэйсбүүк хуудастаа хуваалцжээ.

Дуучин Т.Дэлгэрмөрөн “Өвөрхангай аймгийн уран гарт /Г.Намхайдагва/ гуайн ур удам, Сома багш эмээтэй, солонгон аашт сор ээжтэй, ард олныхоо хайранд бөмбөрсөн авьяаслаг Зөөсийхөн, адтай сэргэлэн Халиука эгч нартай, алдарт дуучин аавтай, ардын багш хэл бичгийн өвөөтэй 3,150 гр Дэлгэрмөрөнгийн Лакшми охин, хөх тэнгэрийн дор Монгол газар шороог онон төрж мэндлэв ээ үүрийн 5:40 цагт.

Миний сайхан буянт, бурхан багшийн ивгээлт үр минь буурал замбуутивдээ будант Монголынхоо их өв соёлыг өөртөө тээж, түмэнд түгээх оюуны их цараатай, алтан ураг минь болон өнө мөнх өрнөн дэлгэрэх болтугай. Амьдралыг минь бүтэн болгож, алаг хорвоог өнгөтэй болгосон Т.Ананда минь чамайгаа би амьсгал татах мөч хүртлээ шүтэн дээдлэж амьдарна аа” хэмээн бичсэн байна.

 

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. ЗА ЗА says

    УГ НЬ УРЬДАХ ЭХНЭРЭЭ ИНГЭЖ ХАЙРЛАСАН БОЛ ӨДИЙД БАЙХ БАЙСАН ЮМ. ЗА ЯАХАВ. ХҮНИЙ ЭРЭЭН БАРААНТАЙ ХОРВОО ЮМ ДАА. ҮХСЭНИЙ ХОХЬ, АМЬДЫН ЗОЛ ГЭЖ ИЙМ Л ХУУРАМЧ ХОРВОО ДОО. АМЖИЛТ

  2. Anonymous says

    хөөрхөн юмаа

  3. huyagaa says

    Saihan ger buid ni az jargal husie.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.