Тайландын хилээр нэвтэрч буй Монголчуудаар нэмэлт анкет бөглүүлж эхэллээ

Сүүлийн үед Тайландын Хаант Улсад зорчих Монгол Улсын иргэдийн урсгал нэмэгдэхийн хэрээр хулгайн гэмт хэрэгт холбогдох явдал эрс нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Тайланд дахь Монгол Улсын Элчин сайдын яам мэдэгдэл хийжээ.

МЭДЭГДЭЛ

Манай улсын иргэд хулгайн хэрэгт ихээр холбогдож байна. Ялангуяа, гадаадын жуулчид олноор цуглардаг үзвэр, үйлчилгээний газар, нийтийн тээвэр болон олон улсын нисэх онгоцны буудалд зарим монгол иргэд хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдаж саатуулагдсныг Тайландын болон олон улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна.

Энэ нь Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, улмаар Тайланд Улсад зорчиж буй манай иргэдийг тус улсын хилээр нэвтрэхэд нэмэлт анкет бөглүүлэх, биедээ авч явж буй бэлэн мөнгө болон зээлийн картын мэдээллийг нь шаардах болов. Иймд гадаад улсад аялж буй иргэдэд хариуцлагатай аялахыг анхааруулж байна.

Тайланд Улс жилдээ 37 сая гаруй гадаадын жуулчин, давхардсан тоогоор 65 сая гаруй гадаадын иргэдийг хүлээн авдаг. Тус улсын Засгийн газар гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдний тав тухтай байдлыг бүрдүүлэхэд онцгой анхаардаг бөгөөд гадаадын жуулчдад хохирол учруулсан дотоод болон гадаадын иргэдэд хуулийн дагуу хатуу шийтгэл оногдуулдаг болохыг анхаарна уу.

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. Зочин says

    Гадаад хэргийн яамнаас хилийн боомтуудаар хариуцлагатай аялая гэдэг хуудсыг тарааж өгмөөр юм, шившиг

  2. Anonymous says

    Ялгавралан гадуурхаж байна. Тэгвэл оросуудаас, хятадуудаас адил зүйл шаардах хэрэгтэй. үгүй өол тайландуудаас Монгол Улсад нэвтрэн ороход бие үнэлэхгүй, ижил хүйстэнээ сонирхохгүй ч гэдэг юм уу зүйл хариу шаардах хэрэгтэй

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.