Хэнтий, Дорнод аймгийн нутагт гарсан түймрийг цурманд оруулжээ

Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Цэгээний тал” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр хээрий түймэр гарсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 71 иргэн, нийт 83 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 00:03 цагт цурманд оруулан дөрөвдүгээр сарын 6-ны өдөр бүрэн унтраажээ. Түймэрт нийт 12 га орчим бэлчээрийн талбай шатсан байна.

Харин Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 836-837 дугаар тэмдэгтийн чиглэлээр 2019 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 16:35 цагт ОХУ-аас хээрийн түймэр хил даван орж ирсэнтухай дуудлага иржээ.

Аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0275 дугаар анги, сумын ЗДТГ-ын нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 09:15 цагт цурманд оруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …