Бадминтоны олимп, дэлхийн аваргууд МҮОХ-нд зочиллоо

Монголын бадминтон сонирхогчдын холбооны урилгын дагуу “Афин-2004”, “Бээжин-2008” Олимпийн аварга Жан Нин, “Лондон-2012”, “Рио-2016” Олимпийн аварга Фү Хай Фэн, 2011 оны Дэлхийн аварга, “Лондон-2012” Олимпийн мөнгөн медальт Ван И Хан тэргүүтэй төлөөлөгчид бадминтоны спортыг хүүхэд залуучууд, олон нийтэд сурталчлан таниулах, түлхүү хөгжүүлэх зорилгоор Монгол улсад айлчилж буй билээ.

Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өчигдөр /2019.04.05/ төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтран ажиллах талаар санал солилцов.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …