Дуучин Г.Мөнхбаяр “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшжээ

Монгол Улсаас анх удаа “Asian Top Singer” буюу “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшин өрсөлдөх эрхийг дуучин Г.Мөнхбаяр буюу Becky авчээ.

 БНСУ-ын нийслэл Сөүл хотноо жил бүр зохион байгуулдаг соёл, урлагийн томоохон наадам болох “LBMA STAR AWARDS”-т энэ жил Хятад, Япон, Тайван, Хонг Конг зэрэг нийт Азийн 15 орны 60 гаруй уран бүтээлчид оролцож, өрсөлдөх юм байна.

Дуучин Г.Мөнхбаяр “Азидаа энтертайнмент салбартаа тэргүүлэгч улс нь яах аргагүй Солонгос улс билээ. Энэ ч утгаараа “LBMA STAR AWARDS”-т Монгол улсаа төлөөлөн анх удаа “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшин өрсөлдөх эрхтэй болсондоо маш их баяртай байна. Хамаг сайнаараа хичээж улсынхаа нэрийг өндөрт гаргахын төлөө хичээн зүтгэх болно” гэв.

Дуучин Г.Мөнхбаяр буюу Becky нь англи, орос хэлээр чөлөөтэй ярьдаг, боловсрол болон дуулах ур чадвар өндөртэйд тооцогддог учир ийнхүү Солонгосын продюссерүүд түүнийг онцлон тус наадамд нэр дэвшин өрсөлдөх боломж олгож байгаа ба хэрэв шагналын ялагчаар тодорч “Аsian Top Singer”-р шалгарвал Солонгосын энтертайнментуудтай хамтарч ажиллах гэрээ хүртэл яригдах ажээ. Мөн манай улсын орчин үеийн хөгжмийн урсгалын түүхэнд анх удаа “Азийн шилдэг дуучин”-тай болж олон улсад эх орноо сурталчилах томоохон нэр хүндтэй үйл явдал болох юм.

Тус наадам нь 4-р сарын 8-15-ны хооронд БНСУ-н Сөүл хотноо зохион байгуулагдах гэж байна. Дуучин залууг топ модель Х.Бадамгэрэлийн нөхөр гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …