“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ний хамт олон Өмнөговь аймгийн онцгой байдлын газарт 5 сая төгрөг хандивлалаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажиллагсад, уурхайчид өөрсдийн санаачлагаар хандивын аян өрнүүлжээ. Ааяны хүрээнд цугларсан 5 сая төгрөгөө Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт гардууллаа.

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Б.Дэнзэн хамт олноо төлөөлж, хандивын  мөнгөө хүлээж авч компанийн нийт ажилчдад талархсанаа илэрхийлж, үр дүнтэй зарцуулна гэдгээ хэлжээ.

Аймгийн Онцгой байдлын газар нь Өмнөд бүсийн төв-Онцгой байдлын газар нэршилтэйгээр Даланзадгад сум дахь Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр анги, Цогтцэций сум дахь гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, Эрэн хайх аврах, улсын нөөцийн салбар гэсэн салбар нэгжүүдтэй. Эднийх аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 700 гаруй аж ахуйн нэгж, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй уул уурхайн компаниудад мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч, “Гамшгаас хамгаалах тухай”, “Галын аюулгүй байдлын тухай” хууль, тогтоомж, дүрэм, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг юм байна.

 

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …