ГССҮТ-ийн эмч Ө.Өлзийбаатар “Алтан чагнуур”-ын эзэн болжээ

Олон улсын эмч нарын баярын өдөр өнгөрсөн сарын 30-нд болж өнгөрлөө. Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан МЭМАҮЭ холбооноос жил бүр уламжлал болгон “Алтан чагнуур” наадмыг зохион байгуулдаг бөгөөд ийнхүү энэ жил 9 дэхь удаагаа амжилттай зохион байгуулав.

ГССҮТ-ийн Яс Үений Гэмтлийн 2 дугаар тасгийн эрхлэгч, гэмтэл согогийн мэс заслын их эмч, тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор Ө.Өлзийбаатар “Алтан чагнуур”-ын эзэн болжээ.

Ө.Өлзийбаатар эмч Эрүүл мэндийн салбарт 23 жил тасралтгүй ажиллах хугацаандаа хүн ардынхаа эрүүл энхийн төлөө хоёргүй сэтгэлээр, зүтгэж ирсэн, хамт олныхоо дунд нэр хүнд сайтай, эвсэг, нийтэч зангаараа түмэн олондоо хүндлэгдсэн, аливаа шинэ зүйлийг сурч мэдэхийн төлөө өөрийн хүч чадлыг бүрэн дүүрэн дайчлан, мэдсэнээ хэрэгжүүлэн ажиллаж ирсэн.

Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр засаг үнэлж 2007 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2015 онд “Алтан гадас одон”-оор шагнагдаж байжээ.

 

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …