Монгол Улсад анх удаа мэс заслын шинэ эмчилгээ нэвтрүүллээ

ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн эмч нар Канад улсын их сургуулийн нүдний тасгийн профессор Кристофер Лайнс эмчтэй хамтран Монгол Улсад анх удаа 2 төрлийн мэс засал эмчилгээг амжилттай хийжээ.

Гэмтлийн гаралтай нүүрний 6 дугаар  мэдрэлийн саажилттай хялар хүүхдэд “Ботулины токсин” хийснээр нүдний хөдөлгөөн хязгаарлагдаж баруун нүд гадагш хөдлөхгүй байсан 6 настай хүүгийн нүдний хөдөлгөөн сэргэж, хэвийн хардаг боллоо.

Төрөлхийн нүдний даралт ихсэх өвчтэй хүүхдэд анх удаагаа “Өнцөг нээх” мэс засал буюу гониотоми хийлгэснээр 6 настай охины нүдний даралт буурлаа.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …