“Эх оронч худалдан авалт- Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэн болно

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 59 дүгээр тогтоолоор 2019 ОНЫГ “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” болгон зарлажтогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжилтийг зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад, дотоодод үйлдвэрлэсэн үндэсний бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд уриалахыг үүрэг болгосон.

Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор 4 сарын 02, 03-ны өдрүүдэд “Эх оронч худалдан авалт – Үндэсний үйлдвэрлэл – 2019” үзэсгэлэнг “Мишээл экспо” үзэсгэлэнгийн  танхимд зохион байгуулна.

Үзэсгэлэнгийн арга хэмжээний үеэр үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагуудтай нүүр тулан уулзуулах, дотоодын үйлдвэрээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний биелэлтийг танилцуулах, төрийн худалдан авалтад хэрхэн бэлтгэх, бараа бүтээгдэхүүндээ хэрхэн стандартын тохирлын гэрчилгээг авах, төрийн худалдан авах ажиллагаа, цахим тендер шалгаруулалтад хэрхэн оролцох, тендерт оролцогчдод тулгардаг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөө мэдээллээр хангахаас гадна нэг талаас үндэсний үйлдвэрлэгчид төрийн худалдан авалтад нийлүүлэх боломжтой стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлэх, нөгөө талаас төрийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүний мэдээллийг нийтэд ил тод байршуулна. 

Үзэсгэлэнд 150 орчим үйлдвэр эрхлэгчид, 50 төрийн байгууллагуудыг оролцуулахаар төлөвлөж байна.

 

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …