БНСУ-ын Ерөнхий сайд бэлгэнд авсан морио “Солонго” гэж нэрлэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны гуравдугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-д Чингис хааны өлгий нутгаас авчирсан зургаан настай их насны морь бэлэг болгон  гардуулжээ.

БНСУ-ын ерөнхий сайд Ли Наг Ён сошиал хуудастаа“Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн хамт. Бат найрамдал, итгэл найдвараар дүүрэн цаг хугацааг өнгөрүүллээ. Чингис хааны нутгийн сайхан морийг бэлгэнд авав. Морио Солонго гэж нэрлээд нутагт нь үлдээж байна. Хүндэтгэл дүүрэн уулзалт байлаа. Монголын ард түмэн маш ихээр анхаарч, ач холбогдол өгсөн айлчлал боллоо. Баярлалаа” гэжээ


 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …