Б.Батбилэг:Намайг асрах гээд эхнэр маань ажлаасаа ч гарсан

“Монгол HD” телевизийн “Шарк Танк” шоу  нэвтрүүлгийн  хоёрдугаар улирлын сүүлийн дугаар өчигдөр /2019.03.24/ үзэгчдийн хүртээл боллоо. Сүүлийн дугаарт шүүгчид төдийгүй үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн оролцогч Б.Батбилэг Г.Дэлгэрнасан нар  байлаа.

Тэд сүүлийн долоон жилийн хугацаанд өрхийн хэрэгцээний 0.7 га газар дээр 70 мкв амины орон сууц барьж зах зээлд борлуулж эхэлсэн байна.  Шүүгч нараас тэд 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүсч, компанийнхаа 20 хувийг санал болгосон.

“Тохилиг сууц” төслийг санаачлагч Б.Батбилэгийн хувьд 2005 онд авто осолд орж нуруу нугасны хүнд гэмтэл авчээ.

Тэрбээр”Дөрвөн жилийн турш хөл дээрээ алхахын тулд эмчилгээ хийлгэн өмссөн хувцастайгаа үлдэх хүртлээ тэмцсэн.Эхнэр маань Хөвсгөл аймагт цэцэрлэгийн эрхлэгч хийдэг байсан. Намайг асрах гээд ажлаасаа ч гарсан. Олон жил эмнэлгээр явсны эцэст дахиж алхаж чадахгүй гэдэг хариуг сонсоод хэцүү байсан. Бүх юм буруугаар эргэж байгаа юм шиг л санагдсан. Ойр дотны хүмүүсээс ганц хоёрхон л хүмүүс хажууд үлддэг юм билээ” гэдгээ хэлж байсан юм.

 

Шаркууд амьдралын төлөөх  тууштай тэмцлийг нь үнэлж  тэдэнд хөрөнгө оруулалт оруулллаа.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …