МУГТ Г.Угалзцэцэг МЗХ-ны “Амжилтын Хүрэл Од” медалиар шагнагдлаа

Өнгөрсөн оны 12-р сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн Дэлхийн дѳрвѳн удаагийн аварга, Ази тивийн гурван удаагийн аварга,Г.Угалзцэцэг энэ сарын 23-ны өдөр “Монгол Улсын Гавьяат Тамирчин” цол хүртсэний хүндэтгэлийн цайллагаа хийлээ.
Тус цайллагын үеэр МУГТ Г.Угалзцэцэгийн амжилтыг үнэлэн МЗХ-оос “Амжилтын Хүрэл Од” одон медалиар шагнаж урамшууллаа.

МУГТ Г.Угалзцэцэг”Намайг үргэлж хурцалж өгч байдаг хүмүүстээ баярлалаа. Залуучууддаа хандаж спортлог байгаарай гэж хэлмээр байна. Зөвхөн бодибилдинг гэлтгүй спорт үнэхээр сайхан шүү хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

МУГТ Г.Угалзцэцэг сүүлийн жилүүдэд бодибилдинг, фитнессийн Ази тивийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, түүхэн амжилтуудыг үзүүлсээр байгаа билээ. Тэрбээр 2018 оны 12 сарын 14-16-нд Тайландын Чианг Май хотод зохиогдсон WBPF холбооны 10 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Дэлхийн аваргын Дөрөв дэх алтан медалиа хүртсэн юм.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …